Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

2019 оны 04 сарын 18
Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ

Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас эхэлж хэвлэж эхэлжээ.

Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утсанд хандаж авч болох юм байна.

Мөн “Дүнжингарав” төв, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэн байгаа бөгөөд 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгахаар төлөвлөжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх