“Patriot” зенитийн пуужингийн системийг нийлүүлэх асуудлаар шинэ санал тавьжээ

2019 оны 04 сарын 18
“Patriot” зенитийн пуужингийн системийг нийлүүлэх асуудлаар шинэ санал тавьжээ

Турк улс “Patriot” зенитийн пуужингийн цогцолборыг нийлүүлэх шинэ саналыг АНУ-аас хүлээн авсан тухай Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар мэдэгдсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахантай хийсэн яриа хэлэлцээний талаар тайлбар өгөхдөө тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Х.Акар ажлын айлчлалаар АНУ-ыг зорьсон юм.

АНУ “Patriot” зенитийн пуужингийн системийн худалдан авах ашигтай нөхцөлийг эрх баригчдад санал болгоогүй хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өмнө нь мэдэгдсэн.

“Patriot” зенитийн пуужингийн системийн талаар яриа хэлэлцээ хийсний дараа АНУ бидэнд шинэ санал тавьсан. Одоогоор талууд шинэ саналыг нарийвчлан авч хэлэлцэж байна” хэмээн Акар мэдэгдсэн байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх