Чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсоно

2019 оны 04 сарын 18
Чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсоно

 УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”,  “Түр хороо байгуулах тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төсөл, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын санлыг, МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай талаар хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай горимоор сонсоно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай, Усны тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх