Шадивланд түймэр гарч 6 айлын зуслангийн байшин шатлаа

2019 оны 04 сарын 15
Шадивланд түймэр гарч 6 айлын зуслангийн байшин шатлаа

Өчигдөр Гоодойн аманд түймэр гарч, 16 айлын байшин, гурван гэр шатсан билээ.

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12.00 цагт ирсэн. 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх