Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ

3 өдрийн өмнө
Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ

Германы Франкфурт хотын голд шумбах сургууль хийж байсан гал сөнөөгчид дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг олж, мэргэжилтнүүд аюулгүй болгосон байна.

Франкфурт хотын “Майн” голоос 250 килограм жинтэй тэсрэх бөмбөгийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт олсон байна. Ням гарагт 600 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж, мэргэжилтнүүд тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ.

“Хамтран ажилласан сайн дурын ажилтнуудад болон хүлээцтэй хандан байгаа газраа түр хугацаагаар орхисон оршин суугчдад талархал илэрхийлж байна” гэж Франкфурт хотын дарга Питер Фельдманн “Твиттер” хуудсаараа мэдэгдсэн байна.

Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох үед хүмүүс хол зайд эгнэн зогсож, мэргэжилтүүдийн ажиллагааг харж байжээ.

2017 онд мөн Франкфурт хотод барилгын ажлын үеэр Британийн армийн 1.4 тонн жинтэй тэсрэх бөмбөг олдож, үүнийг аюулгүй болгохын тулд 60 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байсан юм. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх