Монреальд шашны хувцас өмсөхийг хориглох тухай хуулийг эсэргүүцэн жагсжээ

2019 оны 04 сарын 08
Монреальд шашны хувцас өмсөхийг хориглох тухай хуулийг эсэргүүцэн жагсжээ

Төрийн албан хаагчдад ажлын цагийн үеэр шашны хувцас өмсөхийг хориглох тухай хууль батлах гэж буйг эсэргүүцсэн жагсаал Канад улсын Квебек мужийн Монреаль хотод ням гарагт болж, хэдэн мянган хүн оролцжээ. Энэ тухай телевизийн “CTV” суваг мэдээлсэн байна.

Квебекийн мужийн томоохон хот болох Монреалийн төвийн хэд хэдэн гудамжинд тайван жагсаал болсон байна. Канад улсын франц-англи хэлтнүүдийн бүс нутаг болох Квебек мужийн Засгийн газар ийм хууль санаачилснаараа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл баримталдаг гэдгээ харуулж, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж жагсагчид үзэж байгаа аж. Тэдний олонх нь хижаб буюу лалын шашинт эмэгтэйчүүдийн толгойн алчуур зэрэг толгойгоо, нүүр царайгаа халхалсан шашны хувцаснууд өмссөн байжээ. 

Төрийн албан хаагчдад ажлын цагаар шашны бүх төрлийн хувцас өмсөхийг хориглох тухай хуулийн төслийг Квебек мужийн Засгийн газар гуравдугаар сард парламентдаа өргөн барьжээ. Уг хуулийн төслийг мужийн эрх баригч нам болох хэт барууны үзэлт “Квебекийн ирээдүйн төлөөх эвсэл”-ийнхэн санаачилсан байна. Тус намын дарга бөгөөд мужийн Ерөнхий сайд Франсуа Легогийн мэдэгдсэнээр, хуулийн төслийг нь мужийн оршин суугчдын дийлэнх нь дэмжиж байгаа аж.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх