“Nissan” компани хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулна

2019 оны 04 сарын 08
“Nissan” компани хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулна

“Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон болон түүний туслах Грег Келли нарыг компанийн удирдах зөвлөлөөс хасах тухай асуудлыг даваа гарагт болох компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэнэ.

“Nissan” компанийн мэдээлснээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад К.Гон болон Г.Келли нарын гэм буруутай болохыг тогтоосон ажээ. Хэрэв дээрх санал батлагдвал К.Гон тус компанид ямар ч албан тушаал хашихгүй болох юм.

Хурлын үеэр мөн “Renault” компанийн тэргүүн Жан-Доминик Сенардыг удирдах зөвлөлийн гишүүнээр томилох эсэх талаар санал хураалт явуулах ажээ.

Хувьцаа эзэмшигчид К.Гон болон Г.Келли нарын гаргасан зөрчлийн талаар хийгээд “Nissan” компанийн удирдах тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх төлөвтэй байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх