Төрийн өндөр 282 албан тушаалтны ХОМ-ийг зарлалаа

2019 оны 04 сарын 08
Төрийн өндөр 282 албан тушаалтны ХОМ-ийг зарлалаа

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Иймд дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтны 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Цаашид холбогдох хуваарийн дагуу яам, агентлаг, шүүх, прокурор, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно.

Албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулах хуваарийг дараах хүснэгтээс харна уу. 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх