Триполи хотын ойролцоох мөргөлдөөний улмаас олон хүн амиа алджээ

2019 оны 04 сарын 08
Триполи хотын ойролцоох мөргөлдөөний улмаас олон хүн амиа алджээ

Ливийн нийслэл Триполи хотын ойролцоо болсон мөргөлдөөний улмаас 21 хүн амиа алдаж, 27 хүн шархадсан тухай тус улсын НҮБ-ын дэмждэг Засгийн газраас мэдээлэв.

Мөргөлдөөн болохоос өмнө амиа алдагсад болон энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд НҮБ хоёр цагийн турш эвлэрэхийг талуудад уриалсан боловч мөргөлдөөн үргэлжилсээр байжээ.

Генерал Халифа Хафтарын удирдлага дахь босогчдын хүчин Триполи хотыг эзлэн түрэмгийлэх зорилгоор үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн байна.

Ерөнхий сайд Файез аль-Серраж түүнийг төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгаж, цэргийн албан хаагчид босогчидтой нүүр тулах болно гэж мэдэгджээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд Улаан загалмайн эмч байжээ. Генерал Х.Хафтарын хүчнээс мэдээлснээр, тэд 14 албан хаагчаа алдсан аж.

Ливид аюулгүй байдал улам муудсаар байгаатай холбогдуулан гадаадын улс орнууд тус улсаас иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Ливийг олон жил удирдсан Муаммар Каддафиг 2011 онд түлхэн унагааж, амийг нь хөнөөсний дараа тус улсад хүчирхийлэл газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүссэн юм. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх