Хуситуудын хөөргөсөн дроныг устгажээ

2019 оны 04 сарын 08
Хуситуудын хөөргөсөн дроныг устгажээ

 Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний босогчдын /хуситууд/ хөөргөсөн дроныг Саудын Араб тэргүүтэй эвсэл устгасан байна. Энэ тухай телевизийн “Al Arabiya” суваг тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус сувгаар мэдээлснээр, Саудын Арабын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем орон нутгийн цагаар 20 цаг 50 минутад тус улсын Асир тойрогт дроныг илрүүлж, устгасан байна.

Йемений зэвсэгт хуситуудын бүлэглэл болон Засгийн газрын цэргүүдийн хооронд өрнөж буй мөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас эхэлсэн юм. Йемений хууль ёсны засаг захиргааны эрх мэдлийг сэргээхийн тулд Саудын Араб тэргүүтэй холбоотны хүчин тус улсад дэгдсэн иргэний дайнд 2015 оны гуравдугаар сараас хойш хөндлөнгөөс оролцож байгаа билээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх