Хүчлийн халдлагад өртсөн эмэгтэйн тухай кино ирэх онд гарна

2019 оны 03 сарын 26
Хүчлийн халдлагад өртсөн эмэгтэйн тухай кино ирэх онд гарна

Хүчлийн халдлагад өртсөн эмэгтэйн бодит түүхээс сэдэвлэсэн "Chhapaak" Энэтхэг кино ирэх жил дэлгэцнээ гарах аж. Энэхүү киноны гол дүрийг Болливудын алдарт жүжигчин Дипика Падуконе бүтээж байгаа юм.

"Chhapaak" кино нь хүчлийн халдлагын асуудлыг хөндсөн Энэтхэгийн анхны кино болж байгаа юм. Тус киног Лаксми Агарвал хэмээх бүсгүйн бодит түүхээс сэдэвлэсэн байна. Түүн рүү 2 эрэгтэй хүчил цацаж байжээ. Тэр үед бүсгүй дөнгөж 15 настай байсан аж.

Энэтхэгийн гэмт хэргийн бүртгэлийн үндэсний товчооны мэдээлснээр, тус улсад 2016 онд эмэгтэйчүүд рүү хүчил цацсан 206 тохиолдол бүртгэгдсэн байна. Хүчил цацсан хэргүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүдийг өдөөж хоргооход нь эсэргүүцэл үзүүлсэнтэй нь холбоотой байжээ.  

 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх