"Microsoft" аюулгүй байдлыг хангахад жил бүр тэрбум ам.доллар зарцуулдаг

2019 оны 03 сарын 14
"Microsoft" аюулгүй байдлыг хангахад жил бүр тэрбум ам.доллар зарцуулдаг

 Манай компани мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хакерчдаас өөрсдийгөө хамгаалахад жил бүр 1 тэрбум ам.долларыг зарцуулдаг хэмээн Америкийн “Microsoft” компанийн дэд ерөнхийлөгч Жейсон Зэндер мэдэгджээ.

“Microsoft” компанийн программуудыг хэдэн зуун сая хүн хэрэглэдэг бөгөөд аюулгүй байдлыг бид хариуцдаг. Аюулгүй байдлыг хангах нь бидний байнга анхаарах ёстой асуудал юм" гэж тэрбээр хэлсэн байна.

Мөн тэрбээр, "кибер гэмт хэрэгтнүүдийн аюул, заналхийлэл нэмэгдэж байгаа учраас бид аюулгүй байдлыг хангахад 1 тэрбум ам.долларыг зориулдаг юм. Энэ мөнгийг бид “Windows” үйлдлийн систем хийгээд “Microsoft”-ийн бусад программын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зарцуулдаг” гэж онцлон тэмдэглэжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх