Стивен Хокингийн дурсгалд зориулж зоос гаргажээ

2019 оны 03 сарын 14
Стивен Хокингийн дурсгалд зориулж зоос гаргажээ

 Их Британийн Хатан хааны зоосны ордноос алдарт физикч Стивен Хокингт зориулж дурсгалын зоос гаргажээ.

Хокинг 2018 оны гуравдугаар сард 76 насандаа таалал төгссөн билээ. 22 наснаасаа эхлэн эдгэршгүй өвчинтэй тэмцэж ирсэн тэрбээр олон арван жилийн турш  орчин үеийн хамгийн алдартай физикч байсан юм.

“Стивен Хокингын суут ухаан янз бүрийн салбарыг нэгтгээд зогсохгүй шинжлэх ухааныг бүх хүнд хүртээмжтэй болгож чадсан. Түүний хурц ухаан, ер бусын мэдрэмж нь нарийн төвөгтэй сэдвүүдийг сонирхолтой, чухал ач холбогдолтой болгоход тусалсан” гэж зоосны ордны мэдээлэлд дурджээ.

Тавин пенсийн зоосны нэг талд хар нүхийг дүрсэлсэн байна. Дурсгалын зоосыг 10 фунт стерлингийн өртөг бүхий ердийн цуглуулга, 55 фунт стерлингийн мөнгөн зоосны цуглуулга /5500 ширхэг/, 95 фунт стерлингийн арай зузаан мөнгөн зоосны цуглуулга /2500 ширхэг/ болон 795 фунт стерлингийн алтан зоосны цуглуулга /400 ширхэг/ гэсэн дөрвөн хувилбараар гаргажээ. Үнэт металлаар цутгасан зоосны эдгээр цуглуулгыг Хатан хааны зоосны ордон цахим хуудсаараа хэдийнэ худалдсан байна. Уг зооснууд бэлэг дурсгалын зүйл учир гүйлгээнд гаргахгүй аж.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх