“Big Bang” хамтлагийн гишүүн шоу бизнесийн салбарыг орхино

2019 оны 03 сарын 14
“Big Bang” хамтлагийн гишүүн шоу бизнесийн салбарыг орхино

 БНСУ-ын хамгийн өндөр амжилт гаргасан “Big Bang” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Сенри шоу бизнесийн салбарыг орхихоор болсон тухайгаа мягмар гарагт мэдэгдэв.

Сенриг бизнесийн хөрөнгө оруулагчдад биеэ үнэлэгч нийлүүлсэн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдсанаас хойш нэг хоногийн дараа “Инстаграм” хуудсаараа дамжуулан дээрх мэдэгдлийг хийжээ. Гэсэн хэдий ч тэрбээр биеэ үнэлэгч нийлүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэж байгаа аж.  

“K-pop” урлагийн хаад хэмээн нэрлэгддэг, таван гишүүний бүрэлдэхүүнтэй “Big Bang” хамтлаг нь 2006 онд байгуулагдсан ба дэлхий даяар 140 сая гаруй цомог борлуулсан амжилт үзүүлсэн юм.

Өдгөө 28 настай Сенригийн жинхэнэ нэр нь И Сен Хюн бөгөөд тэрбээр хоёр болон гуравдугаар сард хийхээр төлөвлөөд байсан ганцаарчилсан тоглолтоо хэдийнэ цуцлаад байгаа ажээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх