Улаанбурхан өвчний хоёрдахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ

2019 оны 03 сарын 13
Улаанбурхан өвчний хоёрдахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ

Устаад хоёр жилийн нүүр үзсэн байсан Улаанбурхан халдвар өнгөрсөн долоо хоногт гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн талаар мэдээлсэн билээ.

Тодруулбал, Оюутолгойд ажилладаг Энэтхэг улсын иргэн уг өвчний халдвартай орж ирсэн нь тогтоогдсон байсан юм.
Тиймээс салбар яам болон ХӨСҮТ-ээс баг бүрэлдэхүүн гарч, тус газарт ажиллаж, вакцинжуулалт хийж, өвчилсөн иргэнийг тусгаарласан байгаа юм. Мөн халдвар тархахаас сэрэмжлүүлж байгаа.

Гэвч Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ. Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү Улаанбурханаар өвчилсөн нь энэ сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээлжээ. 

ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх