Венесуэл дэх ЭСЯ-ны үлдсэн ажилтнуудаа эргүүлэн татна

2019 оны 03 сарын 13
Венесуэл дэх ЭСЯ-ны үлдсэн ажилтнуудаа эргүүлэн татна

Венесуэлийн нийслэл Каракас хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж буй үлдсэн ажилтнуудаа энэ долоо хоногт багтаан эргүүлэн татна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэв.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ явдлын дараа АНУ-тай дипломат болон улс төрийн харилцаагаа тасалж буйгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн юм.

Түүнчлэн нэгдүгээр сарын 24-нд Каракас дахь Элчин сайдын яамны ажилтнуудын тоог хамгийн цөөн хэмжээнд хүргэх тухай шийдвэрийг АНУ-ын Төрийн департамент гаргасан юм.

Д.Трампын засаг захиргаа сүүлийн үед Н.Мадурод үзүүлэх дарамт шахалтаа улам нэмэгдүүлсээр байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх