БНХАУ-ын шинэ автомашины борлуулалт буурсаар байна

2019 оны 03 сарын 13
БНХАУ-ын шинэ автомашины борлуулалт буурсаар байна

Өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д худалдаалагдсан шинэ автомашины тоо 1.48 сая хүрсэн тухай тус улсын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос даваа гарагт мэдээлжээ.

Ингэснээр тус улс дахь автомашины борлуулалтын хэмжээ зургаан сар дараалан буурсан үзүүлэлт болсон байна. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар буурчээ.

Борлуулалтын хэмжээ буурч буй нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны иргэдийн хувийн хэрэглээний зардал багасаж байгаагийн илрэл гэж зарим ажиглагч үзэж байна.

Японы автомашин үйлдвэрлэгчдээс “Toyota” компанийн бүтээгдэхүүний БНХАУ дахь борлуулалтыг өнгөрсөн оныхтой харьцуулахад 3 орчим хувиар өссөн бол “Nissan”, “Honda” болон “Mazda” компанийн борлуулалт тус тус буурсан дүн үзүүлжээ.

Автомашин үйлдвэрлэлийн зах зээлээ сэргээхийн тулд хөдөө орон нутагт амьдардаг, жижиг оврын ачааны машин худалдан авсан хүмүүст болон байгаль орчны өнөөгийн шалгуурт нийцсэн тээврийн хэрэгслээр автомашинаа сольсон жолооч нарт татаас олгохоор БНХАУ-ын Засгийн газар төлөвлөж байгаа ажээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх