“Эрдэнэт”-ийн 49 хувийн талынхан Ерөнхий сайдад хандлаа

2019 оны 03 сарын 12
“Эрдэнэт”-ийн 49 хувийн талынхан Ерөнхий сайдад хандлаа

Монголын зэс корпораци ХХК-иас Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд хүсэлт гаргалаа. Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-аас хэлцэл хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Хэлцэл хийгээгүй учраас шүүхээс манай 49 хувийн эрхийг сэргээсэн. Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбогдуулан энэ хэлцэлийг дахин хийх шаардлагатай хэмээн үзэж, хүсэлт хүргүүлж байна.

Манай компанийн зүгээс өмнө нь Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүстэй уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьж байсан. Одоо манай компанийнхантай уулзана гэж найдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газарт Монголын зэс корпораци ХХК-тай 49 хувийн талаар хэлцэл хийх үүргийг өгсөн юм.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх