Цанын төрлүүдийн дэлхийн аварга Австри улсын Сийфелд амжилттай явагдаж Норвеги Улс давамгайллаа

2019 оны 03 сарын 09
Цанын төрлүүдийн дэлхийн аварга Австри улсын Сийфелд амжилттай явагдаж Норвеги  Улс давамгайллаа

Цанын төрлүүдийн дэлхийн аварга Австри улсын Сийфелд өвлийн олимпийн цогцолборт 2-р сарын 19-нөөс 3-р сарын 3-ны хооронд амжилттай явагдаж Норвеги улсын бүрэн давамгайллаар өндөрлөлөө.
Норвеги улсын баг тамирчид 13-н алт, 5-н мөнгө, 7-н хүрэл нийт 25-н медаль хүртлээ.
Удаалсан Герман улс 6-н алт, 3-н мөнгө нийт 9-н медаль, 3-т орсон Швед улс 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 5-н медаль хүртэж, Польш улс 1 алтан медальтай харилаа.
Нийт 22 гарааны алтан медалийн 13-т нь Норвегичүүд аваргалсан аугаа амжилтыг 5-н сая хүн амтай энэ улсын баг тамирчид үзүүллээ.
Яг 1 жилийн өмнө Өмнөд Солонгос улсад зохиогдсон өвлийн Олимпод алтан медалийн тоогоор түрүүлсэн амжилттаа ийнхүү бататгаж чадлаа.
Энэ дэлхийн аваргын онцлог нь:
1. Норвегийн алдарт гүйлтийн цаначин Тереса Ёохауг 1456 өдрийн дараа эргэн ирж 3-н алтан медаль хүртсэн явдал байлаа.
Уруул нь хатаж омголтдог өвчнийхөө эсрэг хэрэглэдэг тосоо эмийн бүртгэлдээ оруулаагүй хэргээр хатуу шийтгэгдэж 4-н жил тэмцээнд орох эрхээ хасуулж өнгөрсөн өвөл Олимпод оролцож чадаагүй юм. Олимп дууссаны яг маргааш өдөр нь эрх нь нээгдэж байлаа. Гэвч тэр эргэн ирж чадлаа.
Манай чөлөөтийн Орхон гавьяат ч гэсэн ийм шийтгэлийг хүлээгээд байгаа. Тамирчин хүнд Олимп гэдэг үнэн чухал зүйл байдаг. Одоо 3-н жилийн дараа манай өмнөд хөршид зохиогдох өвлийн Олимпод Тереса яг өнөөдрийнх шиг өндөр амжилт үзүүлнэ гэдэг эргэлзээтэй.
2. Өнгөрсөн өвлийн Олимпоор тодорч 3-н алтан медаль хүртэж Олимпийн аваргаар 21 насандаа тодроод байсан Ёоханнас Хаесфлот Клаебо үнэхээр дийлдэхгүй амьтан болж буйгаа сая бас харуулж 3-н алтан медаль авч чадлаа.
Ойрын зайн спринт гараанд эргэлтэн дээр Оросын алдарт тамирчин Сергей Устюговийг шахсан хэргээр ах хүүгээсээ ухамсрын шанаа бас хүртэж амжлаа. Энэ хоёрын маргаан энэ дэлхийн аваргын гол сенсаацуудын нэг боллоо.
3. Энэхүү дэлхийн аваргад Монгол улсын маань алтан соёмбот далбаа Норвеги улсын далбаатай зэрэгцэн намирах нь үнэхээр сайхан харагдаж байлаа. Барианд орох бүрд л Норвеги манай далбаатай хамт өөрийн далбааг үзүүлж байгаа нь бидэнд маш сайхан санагдаж байлаа.
Өөрийн 5-н сая хүн амдаа Байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгож өндөр цалин, тэтгэврээр нь баяжуулж Чинээлэг нийгмийг байгуулж чадаж буй Норвеги улсын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, уламжлалт спортоо хөгжүүлэх тал дээр маш өндөр хэмжээнд анхаарал тавиж чаддагын жишээ бол Өвлийн спортод энэ улсын баг тамирчдын үзүүлж буй өндөр амжилтууд юм.
Хөлд ороод л энэ улсын бүх иргэд тамирчид болон хөгжиж, бялдарчиж байна. Спорт цогцолборууд, битүү бэлтгэлийн талбайнууд бүр битүү цанын стадионууд бариж эхэлж байна. Др. М. Найданхүү.

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх