”Хэро” Баатарын экс эхнэр Ч.Ундрал ”стилист” болохоор шийдэв үү?

2019 оны 03 сарын 05
”Хэро” Баатарын экс эхнэр Ч.Ундрал ”стилист” болохоор шийдэв үү?

Хэро" интертайментийн захирал Б.Баатартай дэр нэгтгэж урлагийн тогоонд хамтдаа чанагдаж явсан жүжигчин Ч.Ундрал нөхрөөрөө салшгүй овоглогдож ирсэн нэгэн. Харин тэрээр өдгөө "Choi Hainzan" гэх брэндээр овоглогдох болжээ. Түүний дүү Ч.Цогтбаярын үүсгэн байгуулсан тус брэнд эх орондоо электрон төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд үүнд Ч.Ундралын оролцоо ч их бий. 

Image may contain: 2 people, people sitting, shoes and indoor

Харин тус брэнд тун удахгүй бэлэн хувцасны салбарт хүч түрэн орж ирэх гэж буй бололтой. "Choi Hainzan Style"-ийн нүүр царайгаар ажиллаж буй Ч.Ундрал энэ удаад стилист болон моделиор ажиллаж байгаа харагдах бөгөөд тун удахгүй жүжигчин бүсгүй загварын мэдрэмжээ гайхуулах аж. 

 Image may contain: 2 people, people sitting

Амаржаад удаагүй байгаа ч гэсэн тун ч гоолиг харагдах тэрээр энэ салбарт хэр амжилттай явах бол? Үүнийг харах л үлдлээ. 

Image may contain: 2 people, people standing

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх