Кендалл Женнер урт хөлөөрөө олны нүдийг хужирлав

2019 оны 02 сарын 28
Кендалл Женнер урт хөлөөрөө олны нүдийг хужирлав

Супермодель, "Кардашьяны" алдартай эгч дүүсийн нэг Кендалл Женнер Парис, Миланы Загварын долоо хоногуудад Жижи, Белла Хадидтай хамт оролцохоос илүүтэй Vanity Fair-ийн зохион байгуулж буй "Оскар"-ын дараах үдэшлэгт оролцож, олны харааг булааж явах нь дээр гэж үзсэн бололтой.

Тэрбээр уг үдэшлэгт оролцохдоо маш содон, дэндүү зоримог даашинзтай ирсэн байна. Энэхүү даашинз түүний нууц хэсгүүдийг дөнгөн данган хаах бөгөөд модель бүсгүйн урт сайхан хөл тэр чигээрээ ил харагдаж, олны харааг өөрийн эрхгүй татаж байв.

Кендалл өөрийн аав Кэйтлин Женнертэй уг үдэшлэгийн улаан хивсэн дээгүүр хамтдаа алхаж харагдсан юм. Эгч нар нь болох Хлое, Ким, Кортни нар Кэйтлинтэй таарамж муутай байдаг ч Кендаллын хувьд аавтайгаа маш сайн харилцаатай байгаа билээ. 
 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх