Атлетико Мадрид багийн дасгалжуулагч Диего Симонегийн гоолын баяр

2019 оны 02 сарын 22
Атлетико Мадрид багийн дасгалжуулагч Диего Симонегийн гоолын баяр

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хасагдах 1/8 шатны шилдэг 16 багийн тоглолт явагдаж банйа. Испанийн “Атлетико Мадрид” талбайдаа Италийн алдарт “Ювентус” клубүүд учраа таарч 2:0-ээр буулгаж авлаа. Харин тоглолтын 78 дахь минутад Хименес тооны харьцааг нээсэн бол Годин 83 дахь минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ. Хариу тоглолт “Ювентус”-ын талбайд болно. Агуу Роналдог нэгтэгсэн Ювентус аварга болно гэсэн зорилготой энэ жилийн аваргуудын лигт хүч үзэж буй билээ. Тоглолтын 78 дахь минутанд Хименесийн нээсэн гоолд баярлаж буй дасгалжуулагч Диего Симоне ийнхүү гоолын баяраа тэмдэглэв. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх