Болор цомын эзэн Б.Баттулгынх хоёр өрөө байрандаа орлоо

2019 оны 02 сарын 04
 Болор цомын эзэн Б.Баттулгынх хоёр өрөө байрандаа орлоо

Энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Б.Баттулгыг нутгийн зөвлөлийнхөн өчигдөр хоёр өрөө байранд нь орууллаа.

Тодруулбал, Нарантуул захын хажууд байрлах нэгэн хотхонд хоёр өрөө байрны түлхүүрийг, иж бүрэн тавилгын хамт хүлээлгэн өглөө.

Б.Баттулга нь Завхан аймгийн Их-Уул суманд төрж өссөн бөгөөд нутгийн зөвлөлөөс нь мөн нутгийн уран бүтээлчид хамтарч хандивын аяны тоглолтыг маш сайн зохион байгуулж, нутгаас нь УИХ-д сонгогдсон З.Нарантуяа, Я.Санжмятав, Д.Хаянхярваа нар сэтгэлийн хандив өргөжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх