Ардын уран зохиолч П.Бадарчийг төр соёрхоно

2019 оны 02 сарын 04
 Ардын уран зохиолч П.Бадарчийг төр соёрхоно

Шороон гахай жилийн сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль гардуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаад Ардын уран зохиолч, СГЗ Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээхээр ёслолын арга хэмжээ өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болно.

П.Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны наймдугаа сарын 17-нд төржээ. 1960 оноос уран бvтээлээ эхэлж Морьд, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн” зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

Тэрбээр 1981 онд "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг", "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай", "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд "Есөн эрдэнийн орон" найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд СГЗ, 2005 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх