Энэ өдрийн зурхай

2019 оны 02 сарын 04
Энэ өдрийн зурхай

Аргын тооллын 2 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын битүүн, Булаагч одтой, хар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. 11 цаг 31 минутанд 17-р жарны Шороон нохой жилийн хаврын уур орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх