“Pink Floyd” хамтлагийн гишүүний гитаруудыг дуудлага худалдаанд тавина

2019 оны 02 сарын 02
“Pink Floyd” хамтлагийн гишүүний гитаруудыг дуудлага худалдаанд тавина

 Их Британийн рок “Pink Floyd” хамтлагийн гишүүн Дэвид Гилмор буяны үйлсэд зориулан ирэх 6 дугаар сард эд зүйлсээ Christie's дуудлага худалдааны газар тавих аж.

Дуудлага худалдаанд тавих хамгийн сонирхолтой эд зүйлсийн нэг нь Гилморын 15 жил тоглосон 1969 оны “Black Fender Stratocaster” гитар аж. Тус гитарын урьдчилсан үнэлгээ 100-150 мянган ам.доллар гэнэ. Гилморын бас нэгэн хөгжмийн цуглуулга болох “White Fender Stratocaster” гитарыг мөн ийм үнээр үнэлж байгаа аж.  

“Энэ бүх гитар миний хувьд үнэ цэнэтэй бөгөөд гитарнуудын ихэнх нь олон жилийн турш надад хөг аялгуу бэлэглэсээр ирсэн. Эдгээр гитарыг дуудлага худалдаанд тавьснаар хэрэгтэй гэсэн хүндээ тус болохын зэрэгцээ миний буяны сангаар дамжин хүмүүст ашиг тусаа өгнө гэж найдаж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.

Дашрамд дурдахад, Дэвид Гилморын цуглуулгад Broadcaster, Esquire, Telecaster болон Stratocaster зэрэг загварын 120 хөгжмийн зэмсэг байдаг аж. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх