Аварга хясаанд устах аюул нүүрлэжээ

2019 оны 01 сарын 28
Аварга хясаанд устах аюул нүүрлэжээ

 Өвөрмөц өнгө, хэлбэртэй "Pinna nobilis" хэмээх далайн хясаа нь Газар Дундын тэнгисийн хамгийн онцгой бэлгэ тэмдгүүдийн нэг бөгөөд далайн байгаль орчин болон тансаг зэрэглэлийн торго үйлдвэрлэлд чухал хувь нэмэртэй аж.

Дэлхий дээр хэмжээгээрээ хоёрт тооцогддог аварга том уг хясааны тоо толгой сүүлийн жилүүдэд шимэгчдийн улмаас их хэмжээгээр цөөрч байгаа нь энэ төрлийн далайн амьтан устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа ажээ.

Уур амьсгалын өөрчлөлт болон усны хэм нэмэгдэж байгаа нь хясааг устаж үгүй болох үйл явцыг эрчимжүүлж байна гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Аварга хясаа дөчин таван жил амьдардаг бөгөөд 1.2 метр болтлоо өсдөг байна.

Тус далайн хясааны гадаргуу дээрх маш нимгэн нялцгай биетүүдийг боловсруулан тансаг зэрэглэлийн алтлаг өнгийн торгон утсыг гаргаж авдаг байна. 

Мөн Газрын Дундад тэнгисийн аварга хясаа ховордсоны улмаас Скраси арал дээр амьдардаг Скифчүүд далайн ээрмэл утас ээрэх, сүлжмэл эдлэл хийх арга нь бараг алга болоод байгаа аж. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх