Жэй Ло нүүрээ будах дургүй

2019 оны 01 сарын 22
Жэй Ло нүүрээ будах дургүй

Нүүр амаа будаагүй гэрэл зургаа нийгмийн сүлжээнд тавьдаг, эсвэл гадагшаа байгаагаараа гардаг алдартнууд шууд л олон нийтийн анхаарлыг татдаг нь нууц биш. Тэднийг шүүмжлэгчид, дэмжигчид олон байдаг. Тэгвэл 49 настай дуучин, жүжигчин Женнифер Лопес шүүмжлэлээс огт айдаггүй нэгэн юм.

Үүнийг батлах мэт тэрээр саяхан инстаграм дээр ямар ч будалт хийгээгүй гэрэл зургаа байршуулжээ. Од бүсгүй байгаагаараа байх дуртай бөгөөд амралтын өдрөөр нүүр амаа будахгүй өнгөрүүлдэг гэнэ шүү. Түүний ямар ч будаггүй байгаа зургийг харсан хэн ч 49 настай гэж хэлэхээргүй аж. Тун саяхан Лопес 49 насны төрсөн өдрөө ойр дотныхонтойгоо тэмдэглэсэн билээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх