З.Энхболд: Ерөнхийлөгч хориг тавих, үгүйгээ эцэслэн шийдээгүй байгаа

2019 оны 01 сарын 21
З.Энхболд: Ерөнхийлөгч хориг тавих, үгүйгээ  эцэслэн шийдээгүй байгаа

Монгол Улсын Ерөнхий прокуророос энэ сарын 8-нд  Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Эдгээр дөрвөн гишүүн ЖДҮХС-гаас зээл авахдаа албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон хэмээн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулж, Халдашгүй байдлын дэд хорооны саналын дагуу УИХ-аас түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

УИХ-ын уг тогтоолыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хориг тавих эсэхээ шийдэх тав хоногийн хуулийн хугацаа дуусаагүй байгааг Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад “Ерөнхийлөгч нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоолд хориг тавих эсэх дээр шийдвэрээ гаргаагүй байгаа. Тэгээд ч хориг тавих хуулийн хугацаа дуусах арай болоогүй байна, энэ талаар илүү мэдээлэл өгөх боломжгүй” байна гэсэн юм.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх