"MNTM" шоуны ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодруулав

2019 оны 01 сарын 21
"MNTM" шоуны ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодруулав

"Боловсрол" телевизээс хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулсан “Mongolia’s Next Top Model" /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа. Тус шоуны шилдэг тавд Н.Мишээл, Э.Одонтунгалаг, Б.Анужин, ОХУ-ын Улаан-Үүдээс оролцсон Дансаранова Алина, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нар үлдсэн байсан юм. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэд олгосон ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү н.Чамин-Эрхэст гардуулсан юм.

Мөн уг шоуны ялагч болсон 18 настай Б.Анужин  20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх