Вирусын улмаас хөлөг онгоцонд хэдэн мянган хүн саатжээ

2019 оны 01 сарын 11
Вирусын улмаас хөлөг онгоцонд хэдэн мянган хүн саатжээ

 Норовирусын улмаас аяллын нэгэн томоохон хөлөг онгоцны зорчигчид хөлөг онгоцыг орхин явах боломжгүй болоод байгаа тухай “Daily Express” сонин мэдээлсэн байна.  

“Royal Carribean” компанийн “Oasis of the Seas” хөлөг онгоц Ямайк улсын Фалмут боомтод хүрчээ. Хөлөг онгоцонд нийт 9 мянга орчим хүн байгаа бөгөөд 167 зорчигч норовирус гэдэсний халдварт өвчнөөр халдварласан байна. Эмч нар бүх зорчигчийг хөлөг онгоцноос гарахыг хоригложээ. 

Хөлөг онгоцонд норовирусаар халдварласан хүмүүст эмч нар тусламж үзүүлж байгаа бөгөөд хөлөг онгоцонд нэмэлт эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг хүргэж байгаа аж.  

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх