Л.Болд АН-аас урвагч

2019 оны 01 сарын 11
Л.Болд АН-аас урвагч

Урьд шөнө болсон УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын даргаас өөрсдийнх нь асуудлыг шийдэж өгөхийг хүсэв. Харин УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь АН-ын бүлгийн даргад асуудлыг уламжилсныг дуулгаснаар Д.Эрдэнэбат тайлбар хэллээ.

Тэрбээр “Л.Болд та АН-аас урвасан. АН-ын гишүүн байх эсэхийг удахгүй шийднэ. Харин Ж.Батзанданг АН-аас хөөсөн” гэв. Ж.Батзандан 7-р сарын 1-ний хэрэгт орооцолдож, нөмөр нөөлөг хайж АН-д орж, хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин  Л.Болд АН-д 28-29 жил байж өнгөтэй өөдтэй гэсэн албан тушаалд очиж байв. Тухайлбал, Гадаад хэргийн сайд гээд хоёрч удаа сайд гэх зэрэг өндөр алба ахшиж байсан билээ.   

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх