IBM компани квантын компьютер танилцуулжээ

2019 оны 01 сарын 11
IBM компани квантын компьютер танилцуулжээ

АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод IBM компаниас зохион байгуулсан ахуйн цахилгаан хэрэгслийн үзэсгэлэнгийн үеэр мэдээллийг боловсруулахад квантын механикийн үзэгдлийг ашигладаг "IBM Q System One" квантын компьютерыг танилцуулжээ. Уг үзэсгэлэн дэлхийд томоохонд тооцогддог байна. 

IBM компанийн мэдээлснээр, дээрх компьютер нь шинжлэх ухаан, арилжааны зориулалтаар болон одоо байгаа системийн хувьд “хэтэрхий хүндэд тооцогддог асуудлуудыг ирээдүйд шийдэхэд” ашиглах зориулалттай анхны нэгдсэн систем аж.

Тухайлбал, ийм компьютеруудыг санхүүгийн мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлтэй хүчин зүйлүүдийг тооцоолох, бараа нийлүүлэлтийн тогтолцоог оновчтой болгох зэрэг бусад зорилгоор ашиглаж болно.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх