Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар 10:00 цагт дахин хэлэлцэнэ

2019 оны 01 сарын 11
Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар 10:00 цагт дахин хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэн урьд шөнө (нэгдүгээр сарын 11-нд) 02:00-04:30 цаг хүртэл хуралдлаа.

Прокурорын байгууллагаас УИХ-ын дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж байгаа юм. 

Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд байсан юм.

Харин цаг оройтсон тул УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг өглөөний 10.00 цаг хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргалаа.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх