УИХ-ын чуулган хуралдах гэж байна

2019 оны 01 сарын 10
УИХ-ын чуулган хуралдах гэж байна

Өнөөдө Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж ЖДҮХС-тай нэр хологдсон Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах прокурорын байгууллагын хүсэлтийг хэлэлцээд "Мөрдөн байцаах байгууллагын шалтгалт дуустал эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаарлагагүй" гэсэн дүгнэлт гаргасан юм.

Түүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг мөн хуралдаж дээрх гишүүдийн асуудлыг хэлэлцээд Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг дэмжсэн гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Тэгвэл одоо Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор мөн эдгээр гишүүдийн асуудлыг хэлэлцэх юм. Энэ хоёр байнгын хороо шийдвэрээ гаргасны дараагаар УИХ-ын чуулган хуралдаж чуулганаар МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэх юм.

Яг одоо байнгын хороод болон чуулганы хуралдаан хуралдахыг хүлээж байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх