Майк Помпео Иракт айлчлал хийж байна

2019 оны 01 сарын 10
Майк Помпео Иракт айлчлал хийж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ирак улсад айлчилж байгаа бөгөөд тэрбээр Сириэс АНУ цэргээ эргүүлэн татаж байгаатай холбоотой асуудлаар тус улсын удирдагчидтай хэлэлцжээ.

Ойрхи Дорнодод айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ирак улсын Ерөнхийлөгч Бархам Салих, Ерөнхий сайд Адель Абдул Махди нартай тус улсын нийслэл Багдад хотод уулзсан байна.

АНУ-ын Төрийн Департаментын мэдээлснээр, Иракийн Засгийн газарт дэмжлэг үзүүлэхийн сацуу “Лалын улс" бүлэглэлийн террористуудын эсрэг явуулж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгааг Помпео илэрхийлжээ.

"АНУ Сириэс цэргээ бүрэн гаргахыг яарахгүй байна. Гэхдээ Ирактай холбоотой байж Сирид эмх журам тогтоохыг эрмэлзэж байна" гэж Помпеогийн цохон тэмдэглэснийг Иракийн Ерөнхий сайд мэдээлэв.

АНУ-ын цэрэг Сириэс гарч байгаа нь тус улсын нөхцөл байдлыг илүү дордуулна гэж зарим хүмүүс санаа зовниж байгаа аж.

Ажиглагчдын хэлж байгаагаар, Помпео дээрх болгоомжлолыг арилгахыг оролдож байна. Учир нь өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иракт айлчлах үеэр тус улсын удирдагчидтай уулзаагүй нь тэдний шүүмжлэлийн бай болоод байсан юм. Харин Помпео энэ айлчлалаараа тус улсын Засгийн газарт анхаарал хандуулж байгаагаа харуулахыг хичээж байна гэж ажиглагчид үзэж байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх