Хүний эрхийг хамгаалагчид Венесуэлийн эрх баригчдыг буруутгажээ

2019 оны 01 сарын 10
Хүний эрхийг хамгаалагчид Венесуэлийн эрх баригчдыг буруутгажээ

Засгийн газрын эсрэг хуйвалдсан гэх хэрэгт буруутгагдаж буй цэргийн албан хаагчдыг Венесуэлийн тагнуулын алба болон аюулгүй байдлын хүчнийхэн баривчлан саатуулж, эрүүдэн шүүсэн хэмээн Олон улсын болон Венесуэлийн хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ. Энэ тухай Хүний эрхийг хамгаалах олон улсын “Human Rights Watch” байгууллага цахим хуудастаа нийтэлсэн байна.

“Human Rights Watch” байгууллага болон Венесуэлийн хүний эрхийг хамгаалах “Foro Penal” байгууллагын мэдэгдэж байгаагаар, эрх баригчид мөн сэжигтнүүдийн байгаа газрыг олж тогтоохын тулд тэдний гэр бүлийн гишүүдийг баривчлан саатуулж, эрүүдэн шүүсэн аж. Баривчилгааг Цэргийн сөрөх тагнуулын газар болон Боливарын Үндэснийн тагнуулын албаны ажилтнууд хийжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх