Ж.Мөнхбат УИХ-ыг тараах саналыг дэмжиж гарын үсэг зурлаа

2019 оны 01 сарын 10
Ж.Мөнхбат УИХ-ыг тараах саналыг дэмжиж гарын үсэг зурлаа

АН-ын бүлгээс УИХ-ыг тараахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Одоогоор АН-ын долоон гишүүн УИХ-ыг тараах гарын үсгээ зураад байна. Тэдэн дээр МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэмэгдэж, гарын үсгээ зурлаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: "Одоо улстөрчид бие биенийхээ цэцэн, тэнэгийг гайхах цаг хугацаа биш. Ард түмнээрээ дүнгээ тавиулъя гэсэн зарчмын байр суурийг би илэрхийлж байгаа. Өчигдөр миний бланкин дээр Ж.Батзандан гишүүн гарын үсэг зурсан. Өнөөдөр АН-аас УИХ-ыг тарах зарчмын байр суурийг дэмжиж байгаа гишүүд гарын үсгээ зурна уу гэсэн самбар байрлуулсан байна. Би АН-ын бланкан дээр гарын үсэг зурахгүй. Харин энэ зарчмын байр суурийг нь дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ самбар дээр гарын үсгээ зурлаа" гэсэн юм.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх