УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийн асуудлыг чуулганаар хэлэлцэхгүй

2019 оны 01 сарын 10
УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийн асуудлыг чуулганаар хэлэлцэхгүй

Улсын Ерөнхий Прокуророос ЖДҮХ сангаас зээл авсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал ирүүлсэнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, санал дүгнэлтээ гаргажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ "Ерөнхий прокурорын танилцуулга,  гишүүдийн тайлбараас үзэхэд цаашид тодруулах асуудал цөөнгүй  байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьж байгаа 4 гишүүн АТГ-аас дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн байна. Тус бүрдээ нэг нэг удаа мэдүүлэг өгсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад болсон гэхээр зүйл ажиглагдаагүй тул Халдашгүй байдлын дэд хороо дээрх 4 гишүүний асууудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжгүй гэсэн шийдвэрийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ" гэв.

Ц.Нямдорж өмнө нь "ЖДҮХ сангийн зээл авсан гишүүдийг хэнийг ч уучлахгүй" гэж хатуу байр суурь илэрхийлж байсан билээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх