Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол бүсгүй түрүүлэв

2018 оны 12 сарын 25
Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол бүсгүй түрүүлэв
Олон улсын гоо бүсгүй шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний шагнал гардуулах ёслол Өвөр Монголын өөртөө засах орны Маньжоули хотод 12 дугаар сарын 23-нд боллоо.
 
Хятад, Орос, Монголын 60 гоо бүсгүй өрсөлдсөн уг тэмцээний нэг, хоёрдугаар байрыг Монголын гоо бүсгүйчүүд эзэлсэн бол Оросын гоо бүсгүй гуравдугаар байранд орсон байна.
 
Хятадын Сычуань мужийн гоо бүсгүй Ма Жуй авьяаслаг мисс өргөмжлөлийг хүртлээ. Түүний үзүүлбэр мэргэжлийн шүүгчдээс хамгийн өндөр оноо авчээ.
 
Гоо бүсгүйчүүдийн олонх нь өндөр боловсролтой охид байсныг уг тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгч Ван Яньнянь онцлон дурдсан байна.
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх