Автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ

2018 оны 12 сарын 06
 Автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ

Нийтийн тээврийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, өчигдөр/12.05/ 16.00-.17.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр, Боловсролын их сургуулийн автобусны буудал дээр  гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг  автобусны жолооч мөргөж, гэмтээжээ. Энэхүү ослын улмаас хүний амь нас хохироогүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх