ЦУОШГ: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2018 оны 12 сарын 06
 ЦУОШГ: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Ойрын хоёр хоногтоо нийт нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна. Харин энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Арванхоёрдугаар сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Хугацааны эхээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Арванхоёрдугаар сарын 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Эх сурвалж: ЦУОШГ

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх