Нэгнээ хөнгөлж амь насыг нь хохироосон гэдэг нь ташаа мэдээлэл гэв

2018 оны 12 сарын 06
Нэгнээ хөнгөлж амь насыг нь хохироосон гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Өнгөрөгч амралтын өдрүүдээр цахим орчинд Булган аймгийн Рашаант суманд малын бэлчээрийн асуудлаар хоорондоо муудалцсан иргэд нэгнээ хөнгөлж, улмаар амь насыг нь хохироосон гэх мэдээлэл тараад байсан билээ. Тэгвэл уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад үгүйсгэсэн юм.

Хэргийн тухайд, өнгөрөгч арваннэгдүгээр сард уг хэрэг гарсан бөгөөд 27 настай эрэгтэй Б шунахайн сэдлээр тус аймгийн харьяат 39 настай эрэгтэй Н-ийг бэлэг эрхтэний орчимд хоёр удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа ба сэжигтнийг цагдан хориод байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хохирогч болон сэжигтнүүд нь нэгнээ таньдаггүй байсан бөгөөд хохирогчийг дээрэмдэх зорилгоор айлган сүрдүүлж, улмаар бэлэг эртхэн орчимд хутгалсан байсан гэжээ. Түүнчлэн талийгаачийн цогцост үзлэг хийхэд хэвлийгээр дайрч өнгөрөх гол судас гэмтсэний улмаас их хэмжээний цус алдаж газар дээрээ нас барсан нь тогтоогдсон байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх