Арванхоёрдугаар сарын зурхай

2018 оны 12 сарын 06
Арванхоёрдугаар сарын зурхай

2018 оны төгсгөл ганц бие Бумбынханд хайрыг амлаж байна. Тиймээс гэртээ бүгэж суулгүй хүмүүстэй танилцаж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх  боломжуудыг битгий алдаарай. Тэдний аль нэгэнд нь шинэ оныг хамт угтах онцгой нэгэн чинь хүлээж байгаа гэдгийг одод шивнэж байна. Харин хостой Бумбынхан харилцаагаа бататган сүй тавих, гэрлэлтээ батлуулах зэрэг гэнэтийн шийдвэр гаргах бололтой. Ханьтай байхын жаргал нь мартагдашгүй дурсамж үлдээхэд байдаг гэдгийг бүү мартаарай.

12 сар Бумбын ордныхны ажил, бизнесийг бүх талаар ивээнэ. Гэхдээ төлөвлөсөн ажлуудаа он дуусахаас өмнө амжуулж, үр дүнг нь үзээрэй. Чиний төсөөлснөөс ч илүү байх болно гэж амлая. Ажил хэрэг амжилттай байх ч найз нөхдийн харилцаанд асуудал гарах бололтой. Чамайг амьдралынхаа түшиг тулгуур гэж биш харин ивээн тэтгэгч, хэрэгтэй үедээ ашиглаж болох нэгэн мэтээр ханддаг хүмүүсийг таних болно. Нөхөрлөлийн үнэ цэнийг уландаа гишгэсэн этгээдүүдээс харилцаагаа шууд таслаарай. Найз нөхөдгүй боллоо гэж бүү гунигла, амьдрал баялаг учир ирэх жилд үлдсэн насандаа хамтдаа хөгжилдөх, сэтгэлээ хуваалцах, зовсон ч жаргасан ч дэргэд чинь байж чадах үнэнч найзыг олж чадна. Сэтгэл санааг тогтворгүй болгосон зүйлсээс үүдэн ходоод гэдэс хямрах бололтой. Тиймээс хоол боловсруулах эрхтэн тогтолцоондоо анхаарч эрүүл хооллолтыг сонгоорой.

ЗАГАС

Арванхоёрдугаар сарын зурхай

Арванхоёрдугаар сар тэр чигтээ туршлага хуримтлуулахад зориулагдах бололтой. Хосын харилцаа, ажил, амьдралд тохиолдсон бүхэн ирээдүйн чамайг бүтээж буйг санаж сайхан зүйлд хэт хөөрч, хүндхэн асуудал тулгарахад сэтгэлээр унаж болохгүй шүү. Амьдрал гэдэг тэр чигтээ уналт, өгсөлт байдаг. 2018 оны төгсгөлд ашиг орлого сайн байх хэдий ч тэр хэрээр зарлагад гэсэн үг бишээ. Харин ирэх жилдээ бэлтгэн эртнээс хүссэн зүйлээ биелүүлэхдээ зориулан санхүүгийн хуримтлал үүсгээрэй. Эрүүл мэнддээ анхаарч жингээ барих, турах гэж байгаа бол одоо байгаагаасаа илүү хүчин чармайлт гарга. Эс бөгөөс энэ хэвээрээ хэдэн жил ч байж магадгүй, амжилт гэдэг хүчин чармайлтаас ихээхэн хамааралтай зүйл шүү гэдгийг гараг эрхэс Загасныханд сануулж байна.

ХОНЬ

Арванхоёрдугаар сарын зурхай12 сард Хонины ордныхонд хүсч буй хайрын харилцааных нь оронд ажлын амжилтыг л бэлэглэнэ. Ганцаар байх нь өөртөө цаг зав гаргах боломж байдаг. Тиймээс ганцаар байгаа хугацаагаа ашиглан бичиг баримтаа цэгцлэн, гэрээнүүдээ хянах, татвар зээлийн асуудлуудаа цэгцлээрэй. Үр дүнг нь оны босгон дээр харна. Эрүүл мэнддээ ч гэсэн санаа тавиарай гэж одод сануулж байна. Учир нь оны төгсгөлд Хонины ордныхны бие юунаас гэдэг нь тодорхойгүй тавгүйрхэх бололтой. Тиймээс аминдэм ууж, боломж гарвал унтаж амарч, алжаал тайлах төвд хандаарай. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг.

ҮХЭР

Арванхоёрдугаар сарын зурхайАдармаатай хайрын харилцаандаа цэг тавих бололтой. Ов мэх, хуурамч байдал ямар ч хайрын галыг унтраадаг. Тиймээс хуурамч байдлыг нь таньсан бол эргэлзэх зүйлгүй дуусгаарай, эс бөгөөс жинхэнэ хайраа олох хугацаа чинь тэр хэрээр сунжрах байх шүү. Харин гэр бүлтэй Үхрийнхэн жилийн төгсгөлийг гэр бүлийн халуун дулаан, аз жаргалтайхаар өнгөрөөнө. Шийдвэр гаргахдаа хайртыгаа илүү сонсож байж гаргаарай.

Санаа зовоож байсан санхүүгийн асуудал сарын дундаас хойш эергээр шийдэгдэнэ. Ажлын байр, мэргэжлийн түвшингээ ахиулсан амжилтаар шинэ оныг угтах бололтой. Шийдэмгий, шаламгай байснаар хүссэн үр дүндээ хүрнэ. Зөн совингоо дагавал ирээдүйд юу хийх хэрэгтэйгээ ойлгоно. 2018 оны төгсгөл ямар байх нь хэр шийдэмгий байхаас чинь шууд шалтгаална гэдгийг оддын байрлал харуулж байна. Өөртөө итгэж үр дүнг нь хараарай.

ИХЭР

Арванхоёрдугаар сарын зурхайАмьдралын хамгийн чухал цаг бол ОДОО цаг гэдгийг санаарай. Ихрийнхэн 2018 оныг ирээдүйдээ хэт анхаарч одоо цагаа мартаж өнгөрүүлжээ. Энэ алдаагаа оны төгсгөлд бүү давтаарай. Материаллаг зүйлд ач холбогдол өгөлгүй найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлснээр амьдралын амтыг мэдрэх болно. 12 дугаар сар Ихрийнхнийг эрүүл мэндээ, тэр тусмаа нойр, хоолондоо анхаарахыг сануулж байна. Хангалттай унтаж амарч, эрүүл зөв хооллосноор ирэх жилийг амжилттай эхлүүлэх болно. Тиймээс энэ сар бүхэлдээ хичээх, өөрийн гаргасан алдаагаа дүгнэхэд зарцуулаарай. Учир нь шинэ он хэдхэн хоногийн дараа гарах гэж байна шүү дээ.

МЭЛХИЙ

Арванхоёрдугаар сарын зурхайХайртаасаа нууж байсан зүйл чинь ил болсноор хайрын харилцаанд чинь сэв сууж, магадгүй төгсөнө. Гэр бүлтэй Мэлхийнхэн харилцаагаас шинэ түвшинд гаргахын тулд романтик байгаарай. 12 дугаар сар бол романтиклахад хамгийн тохиромжтой сар. Тиймээс амьдралын чинь хамгийн том хэсэг болсон хайртыгаа, хүүхдүүдээ, дотныхоо хүмүүсийг баярлуулж тэдэнд цаг гаргаарай. Мартсан байсан зээл, татварын асуудал орлогын чинь багагүй хэсгийг булаах бололтой. Нээгдсэн боломжийг шүүрч чадвал ирэх онд гаргах амжилтынхаа эхний алхмыг хийлээ л гэсэн үг. Ажил нэг хэвийн байх ч өөрийгөө идэвхжүүлж, шинэ арга барил турших, шинэчлэлт хийснээр жилийн төгсгөлийг амжилттайгаар дуусгана.

Эрүүл мэнд гайхалтай байх болно. Гэхдээ ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалаарай.

АРСЛАН

Арванхоёрдугаар сарын зурхайБизнесээ эхлүүлэхийг хүсдэг Арслангийнханд 12 сар ивээлээ хайрлах болно. Дотоод эрчим хүч, урам зоригтой  байдлаа алдалгүй шинэ бизнесээ эхлүүлж, шинэ оныг амжилтаар угтаарай. Ажлаа солихыг хүссэн Арслангууд ч шийдэмгий зан гаргаж чадвал цоо шинэ, хүссэнээс чинь илүүг өгч чадах шинэ ажилтай болж чадна. Аяллаар явах боломж нь хостой болох давхар аялал байх болно. Эрүүл мэнд, санхүүгийн байдал дунд зэрэг байх болно. Тиймээс энэ талын эрсдэлтэй алхам хийхгүй л бол шинэ оныг ажлын амжилт, шинэхэн дурлалтай сайхан эхлүүлнэ гэсэн үг.

ОХИН

Арванхоёрдугаар сарын зурхайАжил, бизнесийн хувьд удаашралтай сунжруу сар байх бололтой. Охиныхон яаж ч хичээгээд энэ байдлыг нь өөрчилж чадахгүй. Тиймээс гэр бүл, эрүүл мэнддээ анхаараад ав. Зүрх өвдөх, ходоод гэдэс эвгүйрхэх нь амьдралын буруу хэвшил, өөрөөс шалтгаалаагүй зүйлд хэт санаа зовсонтой чинь холбоотой. Гэхдээ айх хэрэггүй үргэлж чиний талд байж, дэмжиж, хайрлан халамжилдаг хүмүүсийнхээ хайр ивээлд дорхноо сэргээд ирнэ. Оны төгсгөлийг тайван, баярын хөгжилтэй уур амьсгалтайгаар өнгөрүүлж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргаж өнгөрүүлээрэй.

ЖИНЛҮҮР

Арванхоёрдугаар сарын зурхайГэр бүлдээ бүх анхаарал, хайр халамжаа зориулах сар. Одод ч ингэж зөвлөж байна. Учир нь таныг ажилдаа анхаараад завгүй байсан бүтэн жилийн хугацаанд хайрт чинь ганцаараа бүхнийг нуруундаа үүрч байжээ. Гэр бүлийн амьдрал гэдэг нэгнийхээ нуруунд бүхнийг үүрүүлбэл сүйрэлд хүрдэг. Тиймээс ойлгосон даруйдаа хайртаасаа уучлалт гуйж, халамжилж, хамтдаа бүхнийг хийгээрэй. Гэхдээ санхүүгийн асуудлаа зөв тооцоолохгүй бол жилийн төгсгөл, шинэ оны эхэнд мөнгөний гачигдалд орох аюултай. Тансаг чамин зүйлсээр хайраа илэрхийлэхийн оронд мөнгөн зардал багатай хэрнээ романтик, насан туршид мартагдахгүй байхаар мөчүүдийг бүтээгээрэй.

Хамтрагч чинь хэр байхаас Жинлүүрийнхний эрүүл мэнд, сэтгэл санаа шууд шалтгаална. Аз жаргал, баяр хөөр халдварладаг гэдэг.

ХИЛЭНЦ

Арванхоёрдугаар сарын зурхайТөгс сар. Хайр дурлал, ажил, санхүү гээд бүгдэд нь бялхам дүүрэн байх болно. Анхаарах ганц зүйл нь сэтгэл хөдлөлдөө хэт захирагдахаас сэргийлэх л байна. 2018 онд хийсэн бүхнийхээ үр шим, шагналыг энэ сард авч аз жаргалтай, сэтгэл тэнүүн шинэ оноо угтаарай. Учир нь энэ сард ТӨГС гэдэг үг л тохирно.

НУМ

Арванхоёрдугаар сарын зурхайНумынхан бусдыг зааж зааварлан удирдах дуртай хэнээтэй зангаа энэ сард хойш нь тавиарай. Бусдын хүсэл, бодлыг чин сэтгэлээсээ анхаарч сонсож чадвал хайрын харилцаа, ажил, орлогод ч эергээр нөлөөлнө. Гэхдээ хэт их хүлээлт үүсгэсэн зүйл урам хугалах мэдээ дуулгаж магадгүйг одод анхааруулж байна. 12 дугаар сард хамгийн нааштай байх зүйл нь мөнгө санхүү байх болно. Мөнгөтэй холбоотой ямар ч зүйлд санаа зовоох асуудал тулгарахгүй. Санхүүгийн зарим асуудалд туслалцаа үзүүлэх хүн хэрэгтэй үедээ зөв газраа, зөв цагтаа хажууд чинь зогсож байх болно. Жилийн сүүлчийн өдрүүдийг хуучнаа дүгнэж, шинийг төлөвлөхөд бус зүгээр л амарч өнгөрүүл.

МАТАР

Арванхоёрдугаар сарын зурхайБүхнийг цэгцлэх сар. Учраа олохгүй таарамжгүй харилцаатай болсон хайртайгаа зууралдаад байлгүй тавьж явуулснаар түүнийг ч өөрийгөө ч чөлөөлнө. Толгойдоо хар зургийг нь гаргасан байсан төсөл, төлөвлөгөөнүүдээ цаасан дээр буулгаж, эхлүүлэх эхний алхмаа хий. Архаг хууч өвчнөө сэдрэхээс нь өмнө арга хэмжээ ав. Хэнд хандаж, юу хийхээ  чи хэнээс ч илүү мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ сар бүхнийг цэгцэлж 2019 онд бэлдэх бэлтгэлийн сар байх болно. Од гараг чамд хойш суух боломж олгохгүй. Тиймээс зүгээр л бүхнийг цэгцлэхдээ бэлдээрэй. Шинэ онд аз, амжилт хоёр чамтай хамт байх болно гэдгийг одод амлаж байна.

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх