Дэлхийн хамгийн урт гүүр

2018 оны 12 сарын 06
Дэлхийн хамгийн урт гүүр

Есөн жилийн хөдөлмөрийн үр шим болсон дэлхийн хамгийн урт далай дээгүүрх гүүрийг танилцуулж байна. Уг гүүр Хонг Конгоос Макаогоор дамжин Хятадын эх газрын Жухай хот руу холбогдсон нийт 55 км урттай аж. Уг гүүрийг барих өртөг нь 20 тэрбум ам.доллар буюу 51 их наяд 200 тэрбум төгрөгтэй тэнцэх зардлаар босчээ.

Албаны хүний хэлсэнээр уг төслийн үеэр аюулгүй ажиллагааны асуудлууд гарсан ба дор хаяж 18 хүн амиа алдсан гэнэ. Газар хөдлөлт болон далайн шуургыг тэсвэрлэх чадалтай уг гүүрийг барихад нийт 400 мянган тонн ган ашиглагдсан байна.

Энэ нь 60 ширхэг Эйфелийн цамхаг барихад хүрэлцэх ган юм. Өмнө нь Жухай хотоос Хонг Конг хүрэхэд 4 цаг шаардлагатай байсан бол одоо ердөө 30 минутын хугацаанд уг гүүрээр очих боломжтой юм. Уг гүүрээр хүн бүр явж болох уу? Үгүй гэнэ. Уг гүүрээр явахыг хүссэн хүмүүс заавал зөвшөөрөл авах ёстой бөгөөд энэ нь квоттой холбоотой аж. Мөн замын татвар төлнө. Гүүрээр нийтийн тээвэр явахгүй. Сошиал орчинд зарим хүмүүс уг гүүрийг “үхлийн гүүр” хэмээн нэрлэх явдал ч байна.

Барилгын ажлын үеэр Хонг Конгийн талаас 9 хүн амиа алдсан бол эх газрын Хятадаас мөн адил 9 орчим хүн үхсэн гэж үзээд байгаа. Үүнээс гадна хэдэн зуун хүмүүс бэртэж гэмтжээ. Гүүрийг бүтээхэд нийт 20 тэрбум ам.доллар зарцуулсан тооцоолол бий. Хятадын албаныхан уг гүүрний үр дүнд эдийн засагт 10 их наяд юань буюу 1,44 тэрбум долларын орлого оруулна гэсэн бол Хонг Конгийн зарим хууль санаачлагчид үүнд эргэлзэж байгаа аж. Нэгэн тооцооллоор эхний жилдээ ердөө 86 сая долларыг замын татвараас олно гэнэ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх