Австралиас шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олжээ

2018 оны 12 сарын 06
Австралиас шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олжээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж дахь уул уурхайн суурингаас олсон үлэг гүрвэлийн эрүүний яс нь урьд өмнө олдож байгаагүй шинэ төрлийн үлэг гүрвэлд хамаарах олдвор болохыг эрдэмтэд тогтоосон байна.

“Виуаррасаурус побени” гэж нэрлэсэн уг үлэг гүрвэлийн төрөл зүйл нь 100 сая орчим жилийн өмнө амьдарч байсан, хоёр хөлтэй, өвсөн тэжээлт үзэг гүрвэл байжээ.

“Үлэг гүрвэлийн биеийн бусад хэсгийн ясыг олохын тулд дээрх олдворыг олсон газарт малтлагын ажил явуулж байна” гэж телевизийн “ABC” суваг мэдээлсэн байна.

Шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн эрүүний ясыг Австралийн Үндэсний музейн үзмэрийн цуглуулгад нэмж, олон нийтэд үзүүлж эхэлжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх