Н.Учрал шиг "ЖДҮ-чин"-г сайд болговол Ерөнхий сайдад өгсөн иргэдийн итгэл буурна

2018 оны 12 сарын 05
Н.Учрал шиг "ЖДҮ-чин"-г сайд болговол Ерөнхий сайдад өгсөн иргэдийн итгэл буурна
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн  Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа.
Учир нь Ц.Цогзолмаа Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичигт гарын үсэг зурж, мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед ч эсрэг санал өгсөн юм. Энэ нь Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийг зөрчиж буй гэжээ.
 
Үүнтэй зэрэгцэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар хэнийг томилох вэ, гэдэг асуудал МАН-ын удирдлагын түвшинд яригдаж эхэлжээ.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Н.Учрал нар хамгийн хүчтэй яригдаж буй гэнэ.
 
Гэвч УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хувьд төрийн албаны болон улс төрийн туршлага маш бага бол Н.Учралын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй буюу хувийн "Их засаг", "Рояал" нэртэй дээд сургуулиудын эзэн билээ. Өмнө нь 2016 онд сайд болох хүсэлтэй ч хувийн компани нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэн АТГ-аас дэмжих боломжгүй тухай бичиг Т.Энхтайван, Ц.Цэнгэл г.м нэр бүхий хүмүүст ирж байсан юм. 
Мөн Ерөнхий Сайд У.Хүрэлсүх шударга ёс, сахилга хариуцлагыг дээдэлж, зарчимтай ажиллана байх гэсэн хүлээлт иргэдийн дунд их байгаа тул ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан улс төрчийг дэмжих нь ард түмний сэтгэлрүү ус цацсан үйлдэл болно. 
Мөн саяхан уг зээлд холбогдсон Я.Содбаатар хүсэлтээрээ ажлаа өгөх шийдвэр гаргаад буй энэ цаг үед Н.Учрал шиг "ЖДҮ-чин"-г сайд болговол Ерөнхий сайдад өгсөн иргэдийн итгэл буурах нь гарцаагүй юм.
 
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх