Долларыг 2610 төгрөгөөр зарж байна

2018 оны 11 сарын 29
 Долларыг 2610 төгрөгөөр зарж байна

Энэ сард ам.долларын ханш 2560 төгрөгөөс алгуур өссөөр 2600 төгрөг давлаа. Өчигдрийн байдлаар арилжааны банкууд ам.долларыг дунджаар 2600 төгрөгөөр худалдан авч 2610 төгрөгөөр борлуулж байв. Харин Төвбанкны хаалтын ханш 2596.89 төгрөг байсан юм.

Сарын эхнээс өчигдрийг хүртэл 39 төгрөгөөр чангарсан валютын ханшийн өсөлтөд улс төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн хэмээн зарим эдийн засагчид хэлж байна.

Дашрамд дурдахад, Төв банк энэ сарын 20-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 2582.33 төгрөгийн ханштайгаар 35.3 сая  ам.долларыг арилжааны банкуудад нийлүүлжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх