Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ

2018 оны 11 сарын 13
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэхээ мэдэгдсэн. Д.Хаянхярваа гишүүний хувьд, өөрийнхөө албан бланкин дээр гарын үсэг цуглуулж буй юм.

Дөнгөж сая ирсэн эх сурвалжийн мэдээллээр, Засгийн газрыг огцруулахыг дэмжиж УИХ-ын 36 гишүүн гарын үсэг зуржээ. Холбогдох хуулийн дагуу УИХ-ын 76 гишүүний 1/3 нь гарын үсэг зурж дэмжсэн тохиолдолд Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлдэг билээ. Ардчилсан намын 9, бие даагч С.Жавхлан, МАХН О.Баасанхүү нар нэмэгдэх гэнэ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх