М.Энхболд: Хэрэгтэй цаг үед зугтчихаад, эрх баригч болохоор дарга болоод даналзах муухай шүү

2018 оны 11 сарын 13
М.Энхболд: Хэрэгтэй цаг үед зугтчихаад, эрх баригч болохоор дарга болоод даналзах муухай шүү

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон. Удирдах зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн хэлсэн үгнээс та бүхэндээ хүргэе. 

УИХ-ЫН ДАРГА М. ЭНХБОЛД:

Би МАН-ыг сөрөг хүчнээс эрх баригч болгосон. Надад ажлаа өгөх шалтаг шалтгаан байхгүй. би хууль зөрчөөгүй. Монгол төрийн тогтвортой байдлын төлөө аливаа сонирхолоос хамгаалж тууштай ажилласан. Хэрэгтэй цаг үед зугтчихаад, эрх баригч болохоор дарга болоод даналзах шаардлага байхгүй шүү. 

УИХ ДАХЬ МАН БҮЛГИЙН ДАРГА ХАЯНХЯРВАА:
Биднийг 60 тэрбумынхан гэж үзэж ажлаа өгөхийг хүсч байгаам байна. Тэгвэл 65 тэрбум төгрөг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас бодитойгоор аваад идчихсэн гишүүдэд хэн хариуцлага тооцох вэ. Би ажлаа өгөхөд бэлэн. Ингэлээ гээд чиний засгийн сайд нарын хулгай дарагдахгүй. Би ЖДҮ-ийн асуудлыг эцэсийг нь хүртэл тэмцэх болно. 

ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛД:
2.5 жилийн турш хотыг хөгжүүлэхийн төлөө чадахаараа зүтгэлээ. 30 жилд төрд ажиллахдаа хулгай хийгээгүй, төрийн мөнгөнд би гар дүрээгүй. Харин энэ ажлыг авсанаас хойш долоо хоног бүрийн пүрэв гарагт над руу довтолсон, миний нэр хүндийг унагаах гэсэн, сүүлдээ бүр гутаан доромжилсон мэдээллийг зориудаар 2.5 жил түгээсэн.. Нэр хаяггүй энэ цахим хуудаснуудыг хуулийн байгууллагаар шалгуулахад бүгд МАН-ыг байрнаас байсан. Суудалтайгаа би зууралдахгүй ч гэлээ эхлүүлсэн ажлаа дуусгах нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:
Жижиг дундын зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн албан тушаалын асуудлыг ярих хэрэгтэй шүү. Албан тушаалаас нь огцруулах цаг болсон гэсэн байна. 

Өнөөдөр яг одоо Төрийн ордны "Б" танхимд МАН-ын бүлэг хуралдаж байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх